Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

Олон Улсын циркчдийн фестивалиас Монголын циркчид алтан цом хүртлээ.


Zambaga 2016-03-01 10:03

Олон Улсын циркчдийн фестивалиас Монголын циркчид алтан цом хүртлээ.

 Испани улсад хоёрдугаар сарын 25-аас 29-нд болж өнгөрсөн “International Circus Festival Figueres 2016” /Олон Улсын циркчдийн фестиваль/-д Европын 14 орны 80 циркийн жүжигчин өрсөлдлөө.  Ур чадвар, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлддөг тус наадамд Монгол Улсаа төлөөлөн Үндэсний циркийн Н.Энхболд багш, Т.Номуунбаатар ахлагчтай шидэх банз, дудартай акробатын жүжигчид болон уран нугаралтын нийт 17 жүжигчин оролцож алтан цом хүртлээ.
Шидэх банз, дудартай акробатын үзүүлбэрийн менежер, продюссерээр Монгол циркийн  хөгжлийн төвийн тэргүүн Н.Эрдэнэ ажиллаж байгаа. Мөн тэрээр энэхүү фестивалийн шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан юм.Монгол циркийн Т.Номуундарь ахлагчтай жүжигчдийн шидэх банз, дудартай үзүүлбэрийн дараа олон улсын тэмцээний шүүгчид суудлаасаа босч халуун алга ташилтаар баяр хүргэсэн юм..Монголын циркийн жүжигчид олон улсын фестивальд үндэсний хувцсаараа ижилсэн гоёж, циркийн гайхалтай үзүүлбэрийг ийнхүү үзүүлсэн юм. Мөн Монголын уран нугаралтын жүжигчид алдарт “Хунт нуур” балетын дүрд тоглон үзүүлбэрээ толилуулжээ.

Үзсэн: 978

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна