Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Харвардын их сургуульд “Монголын хөгжлийн чуулга уулзалт” боллоо.


Zambaga 2016-03-06 07:03

Харвардын их сургуульд “Монголын хөгжлийн чуулга уулзалт” боллоо.

 Харвардын их сургуулийн Кеннедийн төрийн удирдлагын сургуульд “Монголын хөгжлийн чуулга уулзалт” амжилттай зохион байгуулагдлаа. Тус сургуульд суралцаж буй Монгол оюутнуудын санаачилгаар анх удаа зохион байгуулсан тус чуулга уулзалт нь Монгол орноо олон улсад сурталчлах, хөрөнгө оруулалт татах, дэлхийд тэргүүлэгч судалгаа шинжилгээний институтын хэмжээнд Монголын сайн нэрийг бататгах зорилготой юм. Чуулга уулзалтад Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, Харвардын их сургуулийн профессор Рикардо Хаусмэн, Мянганы сорилтын сангийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дэд захирал Коуртни Энгелке, Хойд Америк, Монголын бизнесийн зөвлөлийн ерөнхийлөгч Стивн Сэндэрс нар Монгол Улсын хөгжлийн асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Чуулга уулзалтад Харвард, Массачусетсийн их сургууль болон Бостон орчмын сургуулиудад багшилж, сурч буй монголчуудаас гадна гадаадын оюутан, судлаачид өргөнөөр оролцсон байна.

Үзсэн: 995

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна