Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол-Колумбийн Гадаад хэргийн яамд хоорондын II зөвлөлдөх уулзалт боллоо.


Zambaga 2016-03-06 07:03

Монгол-Колумбийн Гадаад хэргийн яамд хоорондын II зөвлөлдөх уулзалт боллоо.

     Монгол Улсын Гадаад хэргийн яам, Бүгд Найрамдах Колумби Улсын Гадаад хэргийн яам хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалтыг өнгөрсөн долоо хоногт видео хэлбэрээр зохион байгуулав. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад Монголын талын төлөөлөгчдийг Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Колумбийн талын төлөөлөгчдийг тус улсын Гадаад хэргийн дэд сайд Патти Лондоно Харамилло тус тус ахлан оролцлоо. Мөн тус уулзалтад хоёр талын гадаад хэрэг, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлалын яамдын холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Уулзалтаар Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн талаар товч мэдээлэл хийж, хоёр талын бүхий л салбарын харилцаа, тэр дундаа худалдаа, уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн зорилт, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /АПЕК/-т гишүүнээр элсэхэд хамтран ажиллах асуудлыг хэлэлцсэн байна. Энэхүү зөвлөлдөх уулзалт нь хоёр талын бүхий л салбар дахь хамтын ажиллагааны төлөв байдал, цаашдын чиглэлийг тодорхойлоход голлох механизм мөнөөс гадна олон улсын тавцанд идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэж талууд дүгнэлээ.

Үзсэн: 1002

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна