Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

1000 ээжийн чуулган боллоо.


Zambaga 2016-03-08 08:03

1000 ээжийн чуулган боллоо.

     Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах  өдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Алдарт эхийн одонт 1000 ээж Соёлын төв өргөөнд чууллаа. Чуулганыг 10 дахь жилдээ “Алдарт Эхийн Одонт Ээжүүдийн холбоо”-ноос зохион байгуулж байна.Энэ уулзалтад эх орны 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргээс ээжүүдийн төлөөлөл оролцдог. Тэгвэл энэ удаагийн онцлог нь хамгийн олон хүүхэд өсгөж төрүүлсэн ээжүүдээс эхлээд, хамгийн олон хүүхэдтэй залуу ээж, хамгийн өндөр настай ээж, олон салбарын тэргүүн болсон ээж, Улаанбаатар хотод анх удаа хөл тавьсан ээж гээд онцлог бүхий Монгол эхчүүд хуран цугларсан байлаа. Тэд энэ өдөр тулгамдсан асуудлаа хэлэлцэж, монгол эхчүүд, эмэгтэйчүүдийн нэн тэргүүнд тавигдах асуудлуудыг Монгол улсын Ерөнхийлөгчид уламжилж, урлагийн тоглолт, баярын хөтөлбөрт оролцлоо. 
    Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж " Өнгөрсөн урт хугацаанд УИХ-аар хэлэлцсэн эхчүүд, эмэгтэйчүүд, гэр бүлтэй холбоотой гурван ч хуулийг эцэслэн баталж чадлаа. Энэ зохицуулалтын хүрээнд манай эхчүүд сургуулийн өмнөх боловсролыг хүүхдүүддээ хүртээмжтэй олгоход айх зүйлгүй болсон, гэр бүл хамгааллын эрхзүйн орчинг сайтар бүрдүүлж чадлаа... " хэмээн чуулганы төгсгөлд онцолсон юм

Үзсэн: 1101

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна