Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 16-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Монгол тэмээ 999” боллоо.


Zambaga 2016-03-09 09:03

“Монгол тэмээ 999” боллоо.

 Дэлхийн хоёр бөхт тэмээний цөм нутгийн хувьд Өмнөговь аймаг 1000 тэмээ уралдуулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн бүртгүүлэхээр “Монгол тэмээ 999” арга хэмжээг зохион байгууллаа. Энэ хүрээнд 1000 тэмээний уралдаан, говийн бүсийн “Тэмээчдийн зөвлөгөөн”, Ингэний сүү, цагаан идээ, тэмээний ноосон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, тэмээний үзэсгэлэн, тэмээний зан үйлтэй холбоотой олон төрөлт буухиа тэмцээн, “Сайхан тэмээтэй сайхан хос” шалгаруулах уралдаан, шилмэл буур, ингэ шалгаруулах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулжээ.1000 тэмээний уралдаан 03 сарын 07-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд Өмнөговь аймгийн 15 сумын тэмээчид оролцож байгаа бөгөөд бусад аймаг сумдаас ч энэхүү уралдаанд нээлттэй оролцсон юм. Өнөөдөр дэлхий дээр нэг бөхт тэмээ 12 сая орчим байгаа бол хоёр бөхт тэмээ сая хүрэхгүй байгаа юм.Үүний бараг тал нь буюу 400 –гаад мянга нь манай улсад байна.Иймээс элсэн говийн заан хэмээгдэх энэ аврага сайхан амьтнаа өсгөн үржүүлэхийн тулд МУ,монголчууд багагүй ажил санаачлан хйиж байгаа бөгөөд 1000 тэмээний уралдаан,тэмээний үзэсгэлэн ч энэ ажлын хүрээнд хийгдэж байгаа юм.

Үзсэн: 989

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна