Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Улаанбаатар хот "Ай-Ти-Би Берлин" үзэсгэлэнд оролцлоо.


Zambaga 2016-03-13 11:03

Улаанбаатар хот "Ай-Ти-Би Берлин" үзэсгэлэнд оролцлоо.

Дэлхийн 186 орны 10,000 гаруй байгууллага оролцдог "Ай-Ти-Би Берлин" үзэсгэлэн 50 дахь удаагаа болж өндөрлөлөө. Манай улс 1989 оноос эхлэн уг үзэсгэлэнд оролцож эхэлсэн. Энэ удаагийн үзэсгэлэнд Монгол улс 100 м.кв талбайд тохижилт хийсний гуравны нэгд нь Улаанбаатар хот, "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд зохиогдох соёлын арга хэмжээнүүдийг сурталчилсан юм. Үзэсгэлэнгийн үеэр болдог олон улсын хурал, семинаруудын онцлох чиглэл нь мэдээллийн технологи, жуулчдын аюулгүй байдал, дүрвэгсдийн асуудал байв. Улаанбаатар хотыг бие даасан аялал жуулчлалын зорих газар болгон таниулах ажил 2 дахь жилдээ хийгдэж байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, МИАТ ХК, 6 тур оператор компани, үндэсний урлагийн хамтлаг гэсэн бүрэлдэхүүнтэйгээр 6 хоногийн турш улс, хотын аяллын мэдээлэл өгч, сурталчилгаа явуулж ажиллалаа. Үзэсгэлэнгийн 2016 оны түнш орноор Мальдив улс ажиллажээ.  

Үзсэн: 930

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна