Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

3-р сарын 15. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон улсын өдөр.


Zambaga 2016-03-14 09:03

3-р сарын 15. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон улсын өдөр.

     1985 оноос эхлэн НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ыг баталж, жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон улсын өдөр хэмээн зарласнаас хойш энэ өдрийг дэлхий нийтээрээ 31 дэх жилдээ тэмдэглэж байна. 
     Та, бид бүгдээрээ хэрэглэгч бөгөөд эрүүл, аюулгүй, шаардлага хангах бараа бүтээгдэхүүн хэрэглэх, сонгох эрхтэй билээ. 2012 оноос эхлэн “Бидний мөнгө бидний эрх”, “Санхүүгийн үйлчилгээн дэх бодит сонголтын төлөө”, “Үүрэн телефон хэрэглэгчдийн эрхийг хамгаалъя”, “Зөв зохистой хооллолтын төлөө” уриатайгаар тэмдэглэж байсан бол энэ жил "Антибитокийн цэснээсээ хасъя" уриан дор нэгдэж байна.Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан өнөөдөр Чингисийн талбайд Монгол Улсын Шадар сайдын  харьяаны Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газрууд хамтран үйл ажиллагаагаа сурталчлах, иргэд хэрэглэгчдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх өдөрлөг арга хэмжээг зохион байгуулж байна.

Үзсэн: 972

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна