Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

“MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аян.


Zambaga 2016-03-14 09:03

“MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аян.

      МҮОНРТ 2015 оны арванхоёрдугаар сараас эхлэн “MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аяныг орон даяар эхлүүлсэн. Энэхүү аян эхэлснээс хойших гурван сарын хугацаанд хүүхдүүдэд зориулан 200 орчим сая төгрөгийн бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон юм.Харин энэ удаад МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь “MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аянд "Монгол Улсын насанд хүрсэн бүх иргэдийг нэгдээсэй" гэсэн уриалга гарган "Challenge" эхлүүллээ. Энэхүү “Challenge"-ийн хүрээнд тэрбээр гэр бүлийн зургаан гишүүнийхээ тоогоор тус бүр дөрвөн тоосгоны үнэ буюу нийт 24 мянган төгрөгийг "MNB Сэтгэлийн үндэс" аянд зориулан өгчээ: Түүнчлэн “MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аяны багийнхны гаргасан "Улс орноороо нэгдэн ядаж нэг хүүхдийн цэцэрлэг барьж байгуулъя" гэсэн уриалгыг дэмжин, МҮОНРТ-ийн нийт уран бүтээлчид, албан хаагчид сайн дураараа нэгдэж, нэг өдрийн цалингаа хандивласан юм.

Үзсэн: 943

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна