Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Японы зэс хайлуулах үйлдвэрүүдтэй танилцлаа.


Zambaga 2016-03-14 09:03

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Японы зэс хайлуулах үйлдвэрүүдтэй танилцлаа.

 Япон улсад ажлын айлчлал хийж буй УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Япон улсын зэс боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүд, худалдааны компаниудын төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсад баригдах зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн  төслийн талаар санал солилцжээ.  Уулзалтын үеэр Монгол Улсад зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн нэгжийн захирал Х.Бадамсүрэн зэс хайлуулах үйлдвэрийн төслийн талаар танилцуулав. Мөн Японы “Мицүбиши материал техно”  компанийн ашигт малтмал, байгаль орчин, эрчим хүчний газрын орлогч дарга Т.Ямакава,  Монгол Улсын зэс үйлдвэрлэлийн судалгааны тайлангийн талаар илтгэл тавьсан юм. Уулзалтад “Япон-Монголын эдийн засгийн хороо”-ны дарга  “Иточү” корпорацийн ерөнхий зөвлөх  Ё.Кобаяши, Японы уул уурхайн нийгэмлэгийн  орлогч дарга Х.Камоо болон “Сумитомо” корпораци, “Мицуй”, “Мицүбиши” корпораци, “Марубени”, “Сожицү”  корпораци, “Жей Экс Неппон майнинг металл”  корпораци  болон бусад компанийн төлөөлөл оролцож, зэс хайлуулах, цэвэршүүлэх, үйлдвэрийг барьж байгуулахад анхаарах асуудлууд тэдгээрийг шийдвэрлэх арга зам, металлын  зах зээлийн ирээдүйн төлөв, зэс боловсруулах технологийн талаар туршлага мэдлэгээ хуваалцав.
Мөн айлчлалын багийнхан Японы зэс хайлуулах хэд, хэдэн үйлдвэрийн  үйл ажиллагаатай газар дээр нь очиж, тоног төхөөрөмж болон технологийн  байдалтай танилцсан юм.

Үзсэн: 957

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна