Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Беларусь улс Монголыг Ази дахь ирээдүйтэй түншээ хэмээн үздэг.


Zambaga 2016-03-15 07:03

Беларусь улс Монголыг Ази дахь ирээдүйтэй түншээ хэмээн үздэг.

     Беларусийн Ерөнхий сайдын орлогч Владимир Семашко Монголын Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэтэй гуравдугаар сарын 11-нд уулзахдаа, Беларусь улс Монголыг Ази дахь ирээдүйтэй түншээ хэмээн үздэгийг мэдэгдсэн тухай Беларусийн Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ. Беларусь-Монголын худалдааны эргэлт хангалтгүй, хоёр улсад байгаа боломжоос хэт доогуур байгааг Владимир Семашко онцолжээ. 2015 онд хоёр улсын худалдаа 23.2 сая долларт хүрсэн байна. Хоёр улсын хэлхээ холбоог түвшин бүрд эрчимжүүлснээр харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгоно гэж тэрбээр үзжээ.
             "Сүүлийн жилүүдэд Беларусь хамтын ажиллагаагаа тогтвортой өргөжүүлж байна. Беларусь-Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны комиссыг 2013 онд байгуулсан. Монголд дипломат төлөөлөгчийн газрыг байгуулснаас хойш нэг жил хагасын хугацаа өнгөрөөд байна. Хоёр улс дээд, өндөр албан тушаалтан болон байгууллага хоорондын харилцаа холбоог үргэлжлүүлж, хоёр талын хууль эрх зүйн орчныг өргөжүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж байна" гэж тэрбээр мэдэгдэлдээ дурджээ.Мөн тэрбээр, хоёр талын хамтын ажиллагааны нуугдмал боломжийг өргөн хүрээнд ашиглах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, бидний эн тэргүүний зорилт бол худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх юм гэдгийг онцолжээ.Беларусьт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Монгол руу экспортолж, хоёр улсын харилцааг чанарын шинэ түвшинд гаргахад бид бэлэн байна гэж тэрбээр мэдэгджээ.Үүнээс гадна, тээврийн хэрэгслийг шинэчлэх хөтөлбөрт оролцож, автомашины үйлдвэр, уул уурхайн салбарт хамтарсан компани байгуулах болон эдийн засагт нь тохирсон тээврийн хэрэгслийн шаардлагатай төрлийг Монголд нийлүүлэхэд Беларусь бэлэн байгаа юм байна.

Үзсэн: 1010

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна