Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалт ирэх 4-р сард болно.


Zambaga 2016-03-15 07:03

Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалт ирэх 4-р сард болно.

     Монгол Улсын Их Хурал Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг ирэх дөрөвдүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэхүү 9 дүгээр уулзалт нь Ази, Европын Дээд түвшний XI уулзалт (АСЕМ)-ын хүрээнд зохион байгуулагдаж буй эхний хурал юм. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 13 дугаар тоот захирамжийг үндэслэн Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл ханган ажиллах үүрэг бүхий Ажлын хэсэг 3-р сарын 10-нд уулзалтын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар хуралдав. Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Ажлын хэсгийн  ээлжит хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар мэдээлэл хийлээ. Одоогийн байдлаар 23 орноос мөн Европын парламентаас нийт 100 гаруй төлөөлөгч уулзалтад оролцохоор байна. Үүнээс парламентын дарга гурав, дэд дарга зургаа бүртгүүлээд байна гэж танилцуулаад бэлтгэл ажлын явц болон цаашид хийж, хэрэгжүүлэх ажлуудын талаар Ажлын хэсгийн гишүүдтэй зөвлөлдөв. АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг угтаж хэд хэдэн хурал болох юм. Тухайлбал, 2016 оны 04 дүгээр сарын 21-23-нд болох Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт, 05 дугаар сарын 12-13-нд АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, 06 дугаар сард АСЕМ-ын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт, Ази, Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт зохион байгуулагдана. Харин 07 дугаар сард Ази-Европын иргэний 11 дүгээр чуулга уулзалт, АСЕМ-ын Загвар чуулган, Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт, АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, Ази, Европын Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт болно хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Үзсэн: 921

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна