Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

17 аймгийн 62 сум цагаан зудтай байна.


Zambaga 2016-03-16 07:03

17 аймгийн 62 сум цагаан зудтай байна.

    Хөдөө орон нутгийн хаваржилтын талаар мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар монгол орны нийт нутгийн 70 хувь нь цасан бүрхүүлтэй байгаа ба 17 аймгийн 62 сум цагаан зудтай, 15 аймгийн 51 сум цагаан зудархуу нөхцөл байдалтай байна.
    Зудын улмаас 463 мянга гаруй мал хорогдсоноос, хамгийн их хорогдолтой нь хонь ямаа байгаа аж.Одоогийн байдлаар улсын хэмжээнд 204 700 төл хүлээн аваад байгаагаас 2568 ботго, 301 унага, 5215 тугал, 125.900 хурга, 71.400 ишиг бойжиж байна. Хаваржилт хүндэрсэн аймгуудад засгийн газрийн шийдвэрээр нийт 7.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 18 аймгийн 33 суманд автомашин, 20 аймагт 10.998.1 тн өвсийг буцалтгүй тусламжаар үнэгүй олгосон бол 7367.3 тн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулсан байна. Мөн Монголын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдээс малчин өрхүүдэд хүнс болон бусад зүйлсийн туслалцаа үзүүлжээ. Тиймээс цаашид засгийн газрын болон улсын нөөц хөрөнгөөс бараа материал гаргах шаардлагагүй гэж үзжээ.

Үзсэн: 938

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна