Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Төрийн банк малчдын зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа.


Zambaga 2016-03-16 07:03

Төрийн банк малчдын зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа.

 Төрийн банк өчигдрөөс эхлэн малчдад жилийн 10 хувь, сарын 0.8 хувийн хүүтэй зээл олгож байгаагаа мэдэгдлээ. Өмнө нь малчид жилийн 29.5 хувийн хүүтэй зээл авдаг байсныг өнгөрсөн сард Засгийн газрын 90 дугаар тогтоол гаргаж малчны зээлийн хүүг жилийн 10 хувийн хүүтэй олгохоор болсон билээ.Энэ бол байнгын орлогогүй,зөвхөн малын ашиг шимдээ шүтэн амьдардаг малчдад хамгийн их тус дэм болно гэж тэд үзэж байна.Бэлэн мөнгөний гачаалд байнга ордог малчид хэрэгцээндээ зориулсан зээлийг харьцангуй бага хүүтэйгээр авах болсон нь тэдний амьдрал ахуйд их дэм болох юм.Малчид малчин данстай байх ёстой бөгөөд дансаа ашиглаж малын гаралтай түүхий эдээ борлуулж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн байх шаардлагатай аж. Мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдсан байх ёстой бөгөөд малаа эрүүлжүүлсэн буюу вакцин, тарилга хийлгэсэн, малаа эрүүл байлгах ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа юм байна.Тухайн малчин өрх 100-500 бог малтай бол 2.5 сая төгрөг хүртэл зээлийг 12 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээл олгох юм байна. Харин 500-аас дээш бог малтай бол таван сая хүртэлх төгрөгийн зээл авах боломжтой бөгөөд 18 сарын хугацаатай авч болох аж.

Үзсэн: 962

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна