Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Сангийн сайд Б.Болор Дэлхийн банкны удирдлагуудтай уулзлаа.


Zambaga 2016-03-16 07:03

Сангийн сайд Б.Болор Дэлхийн банкны удирдлагуудтай уулзлаа.

      АНУ болон Канад Улсад ажлын айлчлал хийсэн Сангийн сайд Б.Болор айлчлалынхаа хүрээнд АНУ-ын Вашингтон хотод Дэлхийн банкны ерөнхий захирал Шри Мульяни Индравати, Захирлуудын зөвлөлийн гүйцэтгэх захирал Хинам Чой нарын удирдлагуудтай уулзалт хийж, Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газраас төсөв, санхүүгийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, 2016 оны улсын төсвийн талаар мэдээлэл өгч харилцан санал солилцжээ. Ноён Индравати Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлыг төсвийн орлого буурч, санхүү, эдийн засгийн хүндрэлтэй, төсөв хумигдсан, орлого өндөр байх үед хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, хэцүү боловч урт хугацаанд тогтвортой байдлыг хангах суурийг бүрдүүлэхэд нэн шаардлагатай төсөв, сангийн зохицуулалт, бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг авах тохиромжтой цаг үе гэж үзэж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам үүнийг төсвийн зохистой бодлого хэрэгжүүлэх боломж болгон ашиглаж, одоогийн хүнд хэцүү нөхцөлд зөв, зоримог алхам гарган шуурхай ажиллаж байна гэж дүгнэсэн байна.
     Мөн Монгол Улсын Засгийн газар энэ чиглэлийн бодлогоо үргэлжлүүлэн тууштай ажиллахад Дэлхийн банкны зүгээс бүх талаар дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.Талууд Монгол Улс Дэлхийн банкны гишүүнээр элсэж, нийгэм, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн 25 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн хугацааны ажлаа дүгнэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар хэлэлцэж, ойг үр дүнтэй, бүтээлч байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх талаар санал солилцсон байна.

Үзсэн: 955

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна