Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

НҮБ зуданд өртсөн иргэдэд тусламж үзүүлнэ.


Zambaga 2016-03-17 10:03

НҮБ-аас зуданд өртсөн иргэдэд тусламж үзүүлнэ.

 Өнгөрсөн оны 12-р сараас эхлэн Монгол Улсын нутаг дэвсгэрийн 60 гаруй хувь буюу 339 сум зудтай болон зудархуу байгаатай холбогдуулан, Монгол Улс дахь НҮБ-ынхан зуданд өртөж их хэмжээгээр хохирсон иргэдэд тусламж үзүүлэхээр болжээ.
Нийт тусламжийн хэмжээ 2.4 сая ам доллар ба уг хөрөнгийг “Онцгой Байдлын үед Зарцуулах НҮБ-ын Нэгдсэн Сангаас босгосон байна.Тэд хүнс тэжээл, хамгаалал, хөдөө аж ахуй болон амьжиргааг шуурхай сэргээх гэсэн 4 чиглэлийн хүрээнд тусламж үзүүлэх аж. Хамгаалал болон Хүнс тэжээлийн төслийн хүрээнд малчин өрхөд хүнс, амин дэм, эрүүл ахуй, ариун цэврийн хэрэгслийг багцаар нь түгээх бөгөөд хөдөө аж ахуйн төслийн хүрээнд малыг нэмж хорогдохоос сэргийлэх зорилгоор малчин өрхөд өвс, тэжээл, бусад шаардлагатай амин дэмийг хүргэх юм байна. Харин дараагийн шатанд малчин өрхөд хэрэгцээтэй бусад зүйлс  болох түлш, шатахуун, дулаан хувцас  худалдан авах зорилгоор бэлэн мөнгө олгох төлөвлөгөөтэй байгаа ажээ. Эдгээр төслийг ирэх зургаан сарын хугацаанд НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ-ын Хүн Амын Сан, НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага төрийн бус байгууллагууд болон Засгийн Газрын зохих байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Үзсэн: 920

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна