Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

Сөүл хотын Аврах ангийнхан нийслэлийн Аврах ангид зочиллоо.


Zambaga 2016-03-17 10:03

Сөүл хотын Аврах ангийнхан нийслэлийн Аврах ангид зочиллоо.

     Сөүл хотын Аврах ангийн захирагч Ким Жэи Хаг тэргүүтэй төлөөлөгчид нийслэлийн Аврах ангийн захирагчийн урилгаар тус ангид зочиллоо. Айлчлалын хүрээнд төлөөлөгчид нийслэлийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Н.Уламбаяртай уулзаж, нийслэлийн Аврах ангийн захирагч хурандаа Д.Чинзоригтой хоёр ангийн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн энэ ажлын хүрээнд “Мөс цөмөрсөн үеийн аврах ажиллагаа” сэдэвт хамтарсан дадлагыг 2 өдөр зохион байгуулж, Сөүл хотын Аврах ангийн аврагчид нэг бүр нь 4000 гаруй долларын үнэ бүхий гүний усны шумбагчийн иж бүрэн орчин үеийн таван ширхэг хувцсыг нийслэлийн Аврах ангид бэлэглэлээ. Хамтын ажиллагааны хүрээнд цаашдын бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлэхэд харилцан туршлага солилцож, тодорхой сэдвүүдээр хамтарсан сургалт, дадлагуудыг хоёр талд зохион байгуулж ажиллахаа илэрхийлэв.

Үзсэн: 934

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна