Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 01-05-2024
монгол

Шинэ мэдээ

Хөдөлмөрийн яам, Аж үйлдвэрийн яам хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.


Zambaga 2016-03-17 10:03

Хөдөлмөрийн яам, Аж үйлдвэрийн яам хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

       Хөдөлмөрийн яам, Аж үйлдвэрийн яам хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол Төрийн ордонд боллоо.Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар гарын үсэг зурж баталгаажуулсан энэхүү санамж бичгийг “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”, “Ажилтай, орлоготой монгол хүн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулж буй юм.

    Г.Баярсайхан сайд “Засгийн газар жижиг, дунд үйлдвэр тэр дундаа өрхийн болон бичил бизнесийг дэмжихэд онцгой анхаарч байгаа. Өрхийн болон бичил аж ахуй нийт бизнесийн салбарын суурь болдог. Нийт бизнесийн 60 гаруй хувийг эзэлж байгаа гэдэг утгаараа асар их хэмжээний хөрөнгө шингээж олон тооны ажлын байр бий болгодог гэдэг утгаараа Хөдөлмөрийн яам дэмжих бодлого барьж ажилладаг. Тэр үүднээс Аж үйлдвэрийн яамтай санамж бичгийг байгуулж байна. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас 50 гаруй тэрбум төгрөгийг зохих шаардлагыг хангасан банкаар дамжуулан бичил бизнес эрхлэгчдэд зээл олгох, зээлийн батлан даалт гаргах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Ингэснээр манай аж ахуй эрхэлж буй иргэд аж ахуйн нэгж мөнгөжиж, бизнесээ өргөжүүлэх бодитой боломж буй болох бөгөөд үүний үр дүнд ажлын байр нэмэгдэх сайн талтай. Манай яамнаас 2016 онд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд онцгой анхаарч ажиллахаар үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон. Тиймээс Аж үйлдвэрийн яамтай хамтран байгуулсан санамж бичгийн хүрээнд бизнес эрхэлж байгаа болон бизнес эрхлэх хүсэлтэй залуусыг түлхүү дэмжих бодлого барина” гэлээ.

Үзсэн: 951

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна