Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-05-2024
монгол

Шинэ мэдээ

Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэнэ.


Zambaga 2016-03-21 06:03

Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэнэ.

      Аж үйлдвэрийн яам болон Дэлхийн банкны төлөөлөл “Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах” болон “Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ” төсөлд гарын үсэг зурлаа. Эдгээр төслүүдийн нийт өртөг 1.8 сая ам.доллар. Төслийг хэрэгжүүлснээр цаг үеийн тулгамдсан асуудлын нэг болох төвлөрсөн хот суурин газруудын түлш, эрчим хүчний хангамжийг цогц байдлаар шийдвэрлэх юм. Монгол Улсын төвийн бүсийн хүрэн нүүрсний сав газрыг түшиглэн байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, нийгэм эдийн засгийн өндөр өгөөжтэй нүүрсний ордыг сонгож, үйлдвэр барих байршлыг нүүрс болон усан хангамжийн боломжтой уялдуулан тогтоох юм байна. Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр байгуулснаар Монгол Улсыг хийн түлшний эх үүсвэртэй болгох, түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, хэрэглэгчдийг экологийн цэвэр түлшээр хангах замаар агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэх боломжтой болох юм. Төсөлд АҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, Дэлхийн банкны Монгол дахь салбарын төлөөлөл, “Green trends” төслийн гүйцэтгэх захирал Н.Энхбаясгалан гарын үсэг зурсан байна.

Үзсэн: 913

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна