Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-05-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол улс нар, салхины эх үүсвэрээс жилд 15000 террават эрчим хүч үйлдвэрлэх боломжтой.


Zambaga 2016-03-22 10:03

Монгол улс нар, салхины эх үүсвэрээс жилд 15000 террават эрчим хүч үйлдвэрлэх боломжтой.

          Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг /ОУСЭХА/ болон Монголын Эрчим хүчний яам “Сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлын үнэлгээ”-г хамтран боловсруулж, Монголын нар, салхины эх үүсвэрээс жилд 15000 террават буюу 18 сая тонн нүүрс шатаасантай тэнцэхүйц хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх боломжтой болохыг тогтоожээ. Эрчим хүчний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтыг биелүүлэх, бүс нутагт эрчим хүч экспортлох замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд Монголын өргөн уудам тал нутгийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглаж болно гэж тайланд дурджээ. 

              Монгол Улсын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн тооцоолсноор, Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний техникийн нөөц 2.6 террават (ТВт) бөгөөд энэ нь эрчим хүчний асар их нөөц болоод зогсохгүй эрчим хүчний экспорт бий болгох боломжтой юм. Ирж буй хэдэн арван жилд Монголын говь нутгийн нар, салхины нөөцийг ашиглан, асар их хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх боломжтой юм.“Монгол Улс нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тууштай тэмцэж ногоон хөгжлийг бий болгохоор хатуу зогсож байгаа улс юм. Нар, салхи, ус гэх мэт сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцөө Монгол ашигласнаар тогтвортой хөгжлийг бий болгох дотоодын хөрөнгөтэй болж, ард иргэд, эдийн засаг, байгаль орчинд ээлтэй үр шимийг хүртэх бүрэн боломжтой юм” гэж Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Аднан З.Амин мэдэгджээ.

Өнөөдөр Монгол Улсын нийт эрчим хүчний 7 хувийг сэргээгдэх, голдуу усан цахилгаан станцын эх үүсвэрийн эрчим хүч эзэлж байна. Гэвч эрчим хүчний бүх эх үүсвэрт сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 2023 онд 20, 2030 онд 30 хүргэх боломжтой бодлого УИХ-ын өмнө байна. Мөн эрчим хүчний тогтвортой байдлыг хангахад чиглэсэн өргөн хүрээний арга хэмжээг УИХ авч байна. Тухайлбал, Ногоон хөгжлийн үзэл баримтлал, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг УИХ батлан гаргаад байна.

Үзсэн: 1180

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)

  • Attractive ѕection օf content. Ι just stumbled սpon yoսr site and in accession capital to assert tһat I acquire іn fɑct enjoyed account үoᥙr blog posts. Ꭺny way I wiⅼl be subscribing tо your feeds and even I achievement yоu access consistently qᥙickly. Shit dhe bli Reklama dhe Njoftime falas Shqiperi kosove Maqedoni shitdhebli.ϲom