Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-05-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол хүн сансарт анх ниссэн өдөр төрсөн залуус 35 жилийн ойн өдөр шинээр мэндэлсэн хүүхдүүдэд бэлэг гардууллаа.


Zambaga 2016-03-23 12:03

Монгол хүн сансарт анх ниссэн өдөр төрсөн залуус 35 жилийн ойн өдөр шинээр мэндэлсэн хүүхдүүдэд бэлэг гардууллаа.

               Монгол хүн сансарт анх ниссэн өдрийг тохиолдуулан энэ өдөр “Хүрээ” амаржих газарт  мэндэлсэн хүүхдүүдэд 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр мэндэлсэн залуус бэлэг гардууллаа.

             Одоогоос 35 жилийн өмнө энэ өдөр мэндэлсэн хүүхдүүдийг Монгол Улсын баатар сансрын нисэгч Ж.Гүррагчаа 15 жилийн өмнө хооронд нь уулзуулж нөхөрлүүлсэн байдаг. Тэд өнөөдрийг хүртэл нөхөрлөлөө хадгалсаар явна. Залуус 35 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэлт үйл явдлаар дүүрэн өнгөрөөхийн тулд ийнхүү хүүхдүүдэд бэлэг, дурсгалын  зүйлс гардуулсан юм. Дашрамд мэдээлэхэд, 1981 оны энэ өдөр улсын хэмжээнд 206 хүүхэд мэндэлж, тэдний 97 нь эр, бусад нь эмэгтэй байжээ. Мөн энэ өдөр хоёр эх гурван ихэр хүүхэд төрүүлсэн байдаг. 

Монгол хүн сансарт ниссэн өдөр мэндэлсэн хүүхдүүдэд гэр бүл нь голдуу сансар, огторгуйтай холбоотой нэр хайрласан байна. Энэ өдөр мэндэлсэн хүүхдүүдийн 15 нь Гүррагчаа нэртэй бөгөөд, хоёр баатрын нэрээр нэрлэсэн хүүхэд ч бий. Монгол хүн сансарт амжилттай ниссэн энэ өдөр манай улсын үйлдвэрлэсэн бүх бараа бүтээгдэхүүн "сансар", "нислэг" зэрэг брэнд нэршилтэй болж байжээ. Мөн 1981 оны 3 дугаар сарын 22-ны өглөө гэхэд гудамжаар хоёр улсын далбаа, хоёр нисэгчийн хөрөг зураг, дурсгалын самбар зэргийг өлгөн түүхэн энэ өдрийг ард олноороо ёслол төгөлдөр тэмдэглэж байсан нь өнөөдөр ч үнэ цэнэтэй хэвээр байна.

Үзсэн: 991

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна