Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-05-2024
монгол

Шинэ мэдээ

"Coal & Metals Mongolia" олон улсын форум тавдугаар сард болно.


Zambaga 2016-03-23 12:03

"Coal & Metals Mongolia" олон улсын форум тавдугаар сард болно.

           «Coal & Metals Mongolia» олон улсын форум тавдугаар сарын 6-7-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болно. Урьд нь уг форумыг «Coal Mongolia», «Metals Mongolia», «Mine Tech» гэсэн гурван тусдаа чиглэлээр зохион байгуулдаг байсан. Форумыг санаачлагч, «Гложекс» компанийн ерөнхий захирал, эдийн засагч Л.Наранбаатарын хэлснээр, “энэ жилийн хувьд “Оюутолгой” орд газрын далд уурхайн бүтээн байгуулалтын 4 тэрбум долларын санхүүжилт болон “Гацуурт”-ын орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гарсан. Алт олборлох салбарт хууль, эрх зүйн таатай нөхцөл бүрдлээ. Тиймээс хөрөнгө оруулагчид болон нийлүүлэгч компаниудын хувьд хүлээлтийн байдалтай байна. Форумыг зохион байгуулах тухай мэдэгдсэнээс ердөө хэдхэн хоногийн дараа таван томоохон компани бидэнд ивээн тэтгэх санал тавьсан нь уг арга хэмжээг маш ихээр сонирхож байгааг харуулж байна”.
                «Coal & Metals Mongolia» форумын үеэр хэлэлцэх гол сэдэв нь “Уул уурхайн салбарыг хямралаас гаргах арга зам” байх юм. Урьдчилсан мэдээллээр, уг форумд гадаадын болон Монголын компаниудын 500-700 төлөөлөгч, 2000-3000 хүн үздэг үзэсгэлэнд 80 орчим компани оролцох төлөвтэй байгаа юм.

Үзсэн: 908

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна