Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 14-05-2024
монгол

Шинэ мэдээ

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ.


Zambaga 2016-04-10 04:04

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ.

Өнгөрсөн Мягмар гарагт УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын отгон чуулган нь энэ болж байгаа юм. Чуулганы хуралдааныг нээж УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ энэ удаагийн чуулган бүрэн эрхийн хугацааны сүүлчийн чуулган гэдгийг онцлоод Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Засгийн газрын 2015 оны санхүүгийн нэгдсэн тайлан зэрэг хуулийн дагуу хэлэлцэх ёстой асуудлаас гадна өмнөх чуулганы төгсгөлд баталсан хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд бүгдээрээ, мөн хэлэлцүүлэгт байгаа бусад бүх асуудлыг хэлэлцэнэ гэв.

Үзсэн: 895

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна