Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 14-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Төмөртэйн орд-Хандгайт” чиглэлийн 33.4 км төмөр замыг нээлээ.


Zambaga 2016-04-10 05:04

“Төмөртэйн орд-Хандгайт” чиглэлийн 33.4 км төмөр замыг нээлээ.

            Монголд  өрнөж буй их бүтээн байгуулалтын нэгээхэн хэсэг болох  “Төмөртэйн орд-Хандгайт” чиглэлийн 33.4 км төмөр замыг нээж, анхны тээвэрлэлтээ хийлээ.Төмөр замын бүтээн байгуулалт ойролцоогоор 100 гаруй сая ам.долларын өртгөөр боссон. Харин “Уул уурхай, металлургийн цогцолбор” байгуулах төслийн өртөг 800 орчим сая доллараар хэмжигдэж буй. Төмөр замын ажлыг концессын гэрээгээр гүйцэтгэх Засгийн газрын шийдвэр 2014 онд гарч, жил гаруйхны хугацаанд монголчууд өөрсдөө төмөр замаа барьж дуусгаж, эх орны хөрсөн дэх хүдрийг тээвэрлэж, ган хайлуулах үйлдвэрт хүргэх суурь дэд бүтцийн ажил болох төмөр зам ашиглалтад орлоо. Төмөртэйн ордоос энэ жилд 1 сая орчим тонн төмрийн хүдэр тээвэрлэх бөгөөд цаашид 8-10 сая тоннд хүргэх зорилготой аж.

                Нээлтийн арга хэмжээний үеэр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат  монголчууд анх удаа суурь дэд бүтцийн ажлаа хариуцан хийж, ашиглалтад оруулсан, үндэсний боловсон хүчин, үндэсний төмөр замтай болох эхлэлийг тавьсан, Монгол Улсад аж үйлдвэрийн сэргэн мандалтыг ард түмэн, үндэсний компаниуд эхлүүлсэн, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд хийгдэж буй анхны том бүтээн байгуулалт нь энэхүү төмөр зам гэдгийг онцлов.  Мөн тэрбээр “Манай улсад хүнд үйлдвэрлэл суурь дэд бүтэцгүйгээр  хөгжих боломжгүй. “Төмөртэйн орд-Хандгайт” чиглэлийн 33.4 км төмөр зам ашиглалтад орсноор Дархан-Сэлэнгийн бүсэд “Уул уурхай, металлургийн цогцолбор” байгуулах төслийн суурь дэд бүтцийн ажил үндсэндээ дуусч байна. Хүнд аж үйлдвэрийн хөгжил зөв гараанаасаа эхэлж байна. Хар төмөрлөгийн үйлдвэр хөгжих дэд бүтцийн суурь тавигдлаа. Түүнчлэн Монгол улсад төмөр зам барих асуудал цааснаас хөрсөн дээр бууж, анх удаа үндэсний хөрөнгө оруулагчид, Монгол инженер, техникийн ажилчид хамтраад концессын гэрээгээр энэхүү төмөр замын ажлыг амжилттай хийж, гүйцэтгэлээ. Сэлэнгэ-Дарханы бүс нутаг өрхийн аж ахуй, газар тариалангийн тухай ярьдаг байсан бол хүнд аж үйлдвэрийн талаар ярьж байна. Цаашид энэ бүс нутгийн хөгжлийн чиг нь  хүнд үйлдвэрлэл байх болно” гэж хэлсэн юм.

 

Үзсэн: 962

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна