Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 14-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Чэндү” марафон гүйлтийн олон улсын тэмцээнд Монголын марафонч ОУХМ Б.Мөнхзаяа тэргүүн байр эзэллээ.


Zambaga 2016-04-12 06:04

“Чэндү” марафон гүйлтийн олон улсын тэмцээнд Монголын марафонч ОУХМ Б.Мөнхзаяа тэргүүн байр эзэллээ.

 БНХАУ-ын Чэндү хотноо хөнгөн атлетикийн “Чэндү” марафон гүйлтийн олон улсын тэмцээн болж Монголын марафонч ОУХМ Б.Мөнхзаяа тэргүүн байр эзэлж, тус тэмцээний алтан медалийн эзэн болов.Марафон гүйлтийн 42 км 195 метрийн зайд болсон тус уралдаанд 30 мянга гаруй сонирхогч, мэргэжлийн 100 гаруй тамирчин өрсөлдөхөд “Алдар” спорт хороо, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн тамирчин ОУХМ Б.Мөнхзаяа 2:36:50 цагийн амжилтаар алтан медаль хүртэж, урд хөршийн тэнгэрт Монгол төрийнхөө далбаагаа мандуулав. Дэд болон гуравдугаар байрт Хятадын холын зайн гүйгчид шалгарсан байна.Дашрамд дуулгахад, манай холын зайн тамирчин Б.Мөнхзаяа өнгөрсөн жил урд хөршид болсон олон улсын марафоны олимпийн эрх олгох тэмцээнд түрүүлж, “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ авсан юм.

Үзсэн: 1068

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна