Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Европын холбооноос Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгутыг хүлээн авч уулзлаа.


Zambaga 2016-04-12 07:04

Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Европын холбооноос Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгутыг хүлээн авч уулзлаа.

      Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Европын холбооноос Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгутыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Европын холбоо, Улаанбаатар хот хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бид Европын холбоотой хамтран ажилладагтаа таатай байдаг. Тэр тусмаа Европын хөрөнгө оруулалтын банкны дэмжлэгтэйгээр нийслэлд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Улаанбаатарыг байгаль орчинд ээлтэй ногоон хот болгох ажлуудыг хийж эхэлж байна. Энэ ч үүднээс ногоон хөгжлийн салбар болон төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх тал дээр Европын холбоотой хамтран ажиллах хүсэлтэй байна” гэдгээ илэрхийллээ.
        Харин Европын холбооноос Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут “Европын холбоо Монгол Улс төдийгүй бусад олон оронтой хамтран ажилладаг. Цаашид ч Улаанбаатар хоттой олон салбарт хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлэх болно. Бидний хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Үзсэн: 902

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна