Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” –ын нээлтийн ажиллагаа Төрийн ордонд боллоо.


Zambaga 2016-04-12 07:04

“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” –ын нээлтийн ажиллагаа Төрийн ордонд боллоо.

 УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын Тогтвортой хөгжлийн Үзэл баримтлалыг батлан гаргасан нь Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нэгэн чухал үйл явдал болж байна. “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” –ын нээлтийн ажиллагаа Төрийн ордонд болж, УИХ-ын дарга З.Энхболд тус баримтлалыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт гардуулан өглөө.
Өнгөрсөн оны есдүгээр сард Нью-Йорк хотноо хуралдсан НҮБ-ын Дээд чуулга уулзалтаас батлан гаргасан “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ын үндсэн зорилтуудыг үндэсний хөгжлийнхөө бодлогын баримт бичигтээ тусгаад байгаа анхдагч улс орнуудын нэг болсон нь бусад улс орнуудад үлгэр дууриал үзүүлэх чухал шийдвэр юм. Монгол Улс Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжигч төдий бус, бодит ажил хэрэг болгохын төлөө бодит үйл ажиллагааг явуулж байгаа ажил хэрэгч, санаачилгатай улс орон юм гэдгийг илтгэн харуулж байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.  Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын бас нэг чухал давуу тал нь УИХ-д суудалтай нам эвслүүд зөвшилцөн гаргасан тул аливаа засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр нь энэхүү үзэл баримтлалын зорилтуудтай нийцсэн байх ёстой, ямар ч намын засгийн газар байгуулагдсан засгийн газрын үйл ажиллагааны залгамж холбоо тасрахгүй гэж үзэж байна.Иймээс Монгол улсын хөгжил тууштай тасралтгүй байна гэсэн зорилт юм.Үүнд монголчууд ихээхэн итгэл найдвар тавьж байна.

Үзсэн: 955

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна