Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын эдийн засаг энэ онд 0.4 хувиар өснө


Zambaga 2016-04-13 06:04

Монгол Улсын эдийн засаг энэ онд 0.4 хувиар өснө.

Монгол Улсын эдийн засаг энэ онд 0.4 хувиар өснө гэж Олон Улсын Валютын Сан тооцоолжээ. Үүнээс өмнө Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 0.8 хувиар тооцсон бол Азийн Хөгжлийн банк 0.1 хувиар өснө гэж зурагласан юм. Харин Сангийн яам болон Төв банк арай өөдрөгөөр харж байна. Тухайлбал Төв банк дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 2-3 хувь, Сангийн яам 4.1 хувьтай байхаар төсөөлжээ. Ерөнхийдөө Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарч байгааг уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн ханш суларч байгаатай холбон тайлбарласан байна. Олон Улсын Валютын Сангийн тайланд дурдсанаар энэ онд урсгал тэнцлийн алдагдал өмнөх оноос хоёр дахин өсч, 10.7 хувьд хүрэх төлөвтэй байгаа бол инфляци 3.7 хувь руу өсөх хүлээлттэй байна. Олон Улсын Валютын Сан мягмар гарагт танилцуулсан тайландаа энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлвийг өмнөх таамгаас бууруулж, 3.2 хувь болгожээ. Ийнхүү эдийн засгийн өсөлт сулрахад АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, Их Британийн Европыг орхих санал хураалттай холбоотой популизм, таваарын ханшийн уналт, Япон, БНХАУ-ын эдийн засгийн удаашрал голлон нөлөөлсөн байна.

Үзсэн: 879

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна