Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Эко ноос” ноосны үйлдвэр 1911.0 тонн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.


Zambaga 2016-04-13 06:04

“Эко ноос” ноосны үйлдвэр 1911.0 тонн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.

     Дархан-Уул аймагт байгуулагдсан “Эко ноос” ноосны үйлдвэр нь жилд 2389.5 тонн бохир ноос боловсруулж 1911.0 тонн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ажиллаж байна.2013 оны есдүгээр сард Чингис  бондоос 6.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан тус үйлдвэр нь хонины бүдүүн, бүдүүвтэр ноосыг Япон улсын дэвшилтэт техник, экологийн   цэвэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх технологи нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм байна.
     “Үйлдвэр маань дотоодын болон Япон улсын амины орон сууцны барилгын дулаалгад өргөнөөр ашиглагдах хонины цэвэр ноосоор хийсэн барилгын дулаан, дуу чимээ тусгаарлах материалыг үйлдвэрлэдэг. Манайх одоогийн байдлаар үйлдвэрт хэвшүүлэх туршилтаар нийт 28 тонн ноос боловсруулж 200 м3 бүтээгдэхүүн үйлдвэрлэж бүтээгдэхүүний чанар стандартын сорилт шинжилгээнд явуулж дотоодын болон Япон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргаж аваад байна. Эдгээр бүтээгдэхүүнээрээ дотоодын барилгын материалын үзэсгэлэн болон БНХАУ, Япон улсад гарсан үзэсгэлэн яармагуудад “Хаан ноос” бүтээгдэхүүнээрээ амжилттай оролцсон.Бид бүтээгдэхүүнээ Япон улсын зах зээлд энэ оны долоодугаар сараас нийлүүлэхээр тус улсын “Скай групп”-тэй хамтарч ажиллаж байна. Барилгын материалын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулахаар тус улсын хэд хэдэн компанитай хамтран ажиллах протоколд гарын үсэг зурж баталгаажуулсан”гэж тус компанийн гүйцэтгэх захирал Г.Бат-Эрдэнэ ярилаа

Үзсэн: 1162

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна