Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров манай улсад албан ёсны айлчлал хийж байна.


Zambaga 2016-04-13 07:04

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

 ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Оросын Гадаад бодлогын байгууллагын тэргүүн Монголын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй өмнө нь өндөр дээд түвшинд хэлэлцэн тохиролцсон гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд харилцааны цаашдын хөгжлийн байдал, хэтийн төлвийг хэлэлцэнэ. Сайд бүс нутгийн болон олон улсын тулгамдсан асуудлууд, янз бүрийн салбар дахь хоёр орны хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ.  Лавров мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзаж, нийгэм-улс төр, шинжлэх ухааны төлөөлөгчдөд хандаж үг хэлэхээр төлөвлөжээ.

Хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурах, мөн хоёр орны төрийн тэргүүн нарын 2014 оны есдүгээр сард хэлэлцэн тохиролцсоныг хэрэгжүүлэхэд бэлтгэх ажлыг хэлэлцэх нь айлчлалын гол үйл явдал болно гэж Оросын ГХЯ-ны мэдээлэлд онцлон дурдсан байна. “Уг баримт бичиг нь цогц шинжтэй бөгөөд хоёр орны эдийн засгийн харилцаанд сүүлийн жилүүдэд хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэх, улс төр, худалдаа-эдийн засаг, хүмүүнлэгийн салбар болон олон улсын тавцанд цаашдын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн юм.

           ОХУ-ын Гадаад  хэргийн сайд Сергей Лавров Азийн орнуудаар хийх айлчлалынхаа босгон дээр Энэ сарын 12-нд  Москва дахь Монгол, Хятад, Японы сурвалжлагч нартай уулзжээ. Тэрээр МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлчийн "Монгол, Оросын харилцааны  өнөөгийн байдлыг та хэрхэн үнэлж байна вэ" гэсэн асуултад 

               “Орос орон  Монгол улстай  өнө эртний найрамдалт харилцаатай. Энэ бол стратегийн харилцаа юм. Бид найрамдалт харилцаагаа ямагт үнэлж байдаг. Энэ харилцаа бол төр засгийн түвшинд төдийгүй хоёр орны ард түмний  харилцаанд ч эртний уламжлалтай. Аугаа эх орны болон Дэлхийн хоёрдугаар дайны үед  Улаан армид асар том тусламж үзүүлж байсан Монголын ард түмэн, Монголын төрийг бид мартахгүй. Энэ бол дайны талбарт тогтсон жинхэнэ  хатуужсан ах дүүгийн нандин холбоо юм. Энэ бүгд бидний сэтгэл зүрхний  гүнд  байдаг . Манай улс монголын ахан дүүстээ нэг бус удаа тусламжийн гараа сунгасан. Бидэнд хүнд хэцүү үед  монголын ард түмэн тусалж байсан  нь бидний сэтгэлд ямагт байдгийг дахин тэмдэглэн хэлмээр байна” гэв.

               Мөн тэрбээр Орос-Монголын харилцаа хэсэг хугацаанд зогсонги байдалтай байснаа одоо энэ харилцаа сэргэсэн. Хоёр орон дээд түвшинд  байнгын яриа хэлэлцээ хийж байна. Энэ нь парламент хооронд болон  яам,  байгууллагуудын  хооронд тогтоосон нягт хамтын ажиллагаа юм. 2012 оноос өмнө хоёр орны худалдааны бараа эргэлт буурсан, одоо ч улам бүр  буурсаар байна.  Энэ нь  олон улсын нөхцөл байдал, валютын ханшийн өөрчлөлттэй  холбоотой. Гэвч энэ үзэгдэл түр зуурынх гэдэгт би эргэлзэхгүй байна” гэж онцлон тэмдэглэв.  

Ярианыхаа төгсгөлд Сергей Лавров “Манай хоёр орны худалдааны бараа эргэлт буцаж сайжрах, хэвийн болох  нэг сайхан тогтвортой голдрил  байна. Энэ нь 2016 оны  эхээр манай хоёр улсын Засгийн газар хооронд  байгуулсан Монгол, Орос улсын өмнө  хүлээсэн  санхүүгийн үүргээ  зохицуулах тухай хэлэлцээр  батлагдаж  хүчин төгөлдөр болсон явдал юм. Энэ  нь хоёр улсын  хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд нэмэлт боломжуудыг нээж буй хэрэг юм” гэжээ.

Үзсэн: 887

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна