Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.


Zambaga 2016-04-17 10:04

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

      Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн шадар суурин төлөөлөгч хатагтай Даниела Гаспарикова тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд хатагтай Даниела Гаспарикова НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тусгай төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, төсөл боловсруулах ажлыг эхлүүлээд байгааг дуулгаад төслийн хүрээнд Засгийн газарт ямар хэлбэрээр дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа талаар санал солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

     Дараа нь уулзалтад оролцсон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Тогтвортой хөгжлийн зорилт хөтөлбөрийн зөвлөх Михаела Прокоп тус байгууллагаас хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн талаар танилцуулсан юм. Тэрээр танилцуулгадаа, уг төслийг 2020 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Төслийн эхний шат нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангахад чиглэж байгаа болно. Энэ шатанд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд бодлого, хөтөлбөрүүдийн уялдааг хангах зорилгоор судалгааны ажил хийж, түүнийг хэрэгжүүлэх институцийн бүтцийг тодорхойлох, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь өмнө батлагдаж гарсан бодлого, хөтөлбөрүүдтэй хэрхэн уялдаж буйд үнэлэлт дүгнэлт өгөх, урт хугацааны бодлогын хэрэгжилтийг хянаж, үнэлэхэд шаардлагатай мэдээллийн эх үүсвэрүүдийг бүрдүүлэх зэрэгт чиглэсэн судалгааны ажлууд хийгдэх юм. Мөн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг орон нутагт хэрэгжүүлэх чиглэлээр хоёр аймагт туршилтын ажил хийсний үндсэн дээр үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх загвар бий болгохыг зорьж байна. Төслийн хоёр дахь шатанд бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд түлхүү анхаарч, хөгжлийн богино, дунд хугацааны бодлого хөтөлбөрүүдийг боловсруулах, бодлогод суурилсан судалгаанууд хийх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, бодлогын хэрэгжилтийг хөндлөнгөөс хянах парламентын чадавхийг бэхжүүлэх, орон нутгийн хэмжээнд хоёр аймагт хэрэгжүүлсэн туршилтын загварыг бүх аймагт хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээг ажил хэрэг болгохоор төлөвлөж байгаагаа танилцуулсан юм.
     Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей шинээр батлагдсан хууль, бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэлд бүх талын оролцоо, тусламж дэмжлэг, хамтын хүчин чармайлт чухал байгаа энэ цаг үед НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын хөгжлийн ирээдүйтэй уялдсан энэ чухал зорилтуудыг бодит ажил хэрэг болгоход санаачлагатай хандаж төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаад талархаж байна. Цаг алдахгүйн үүднээс төслийн эхний шатны зарим ажлыг эхлүүлээд байгааг улам эрчимжүүлж, өөрсдийн хийсэн судалгаа шинжилгээ, олон улсын арга туршлагад тулгуурлан Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх хувилбар боловсруулах ажлыг шинэ Засгийн газар байгуулагдахаас өмнө бэлэн болгож зөвлөмж өгөх нь чухал байгааг онцлоод төслийн танилцуулгатай холбогдуулан зарим зүйлийг тодруулж, санал солилцсон байна.

Үзсэн: 887

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна