Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

Улаан хэрмийн Шороон бумбагар бунхант булш, ханын зургийг хамгаалж, сэргээн засварлана.


Zambaga 2016-04-17 10:04

Улаан хэрмийн Шороон бумбагар бунхант булш, ханын зургийг хамгаална.

 Монгол Улсын БСШУЯ Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших Улаан хэрмийн Шороон бумбагар бунхант булш, ханын зургийг авран хамгаалах, сэргээн засварлах төслийг хэрэгжүүлэх тухай гэрээг Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай гэрээ байгууллаа. Гэрээ ёсоор талууд Улаан хэрмийн Шороон бумбагар бунхант булш, ханын зургийг авран хамгаалахын тулд 2016 ондоо багтаан найдвартай цахилгааны эх үүсвэрийг бий болгох, дурсгалыг хамгаалахад хэрэгцээтэй агаарын зураг болон 3 хэмжээст скайнаар нарийн хэмжилтийн мэдээллийн сан бүрдүүлэх, геологи, хөрс шорооны судалгааг гүйцэтгэх, ханын зурагт хамгийн их эрсдэл үүсгэж буй ус чийгийг гадагшлуулах сувгийг байгуулах, бунхант булшны ханын зураг түүний орчин тойрны агаарын хэм, чийгийг тогтвортой хэмд барих дулаан, агааржуулалтын системийг байрлуулах юм байна. Уг төслийн үйл ажиллагаа ирэх 2-3 жил үргэлжлэх бөгөөд Монгол Туркийн судлаачид 2016 оны судалгааны ажил дээр тулгуурлан цаашид авран хамгаалах, сэргээн засварлах, музей байгуулах ажлыг төлөвлөн гүйцэтгэнэ.

Үзсэн: 2194

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна