Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 14-05-2024
монгол

Шинэ мэдээ

Таеквондогийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ М.Түмэнбаяр мөнгөн медаль хүртжээ.


Zambaga 2016-04-20 07:04

Таеквондогийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ М.Түмэнбаяр мөнгөн медаль хүртжээ.

    Таеквондогийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Филиппин улсад болж байгаа. Тэмцээний эрэгтэйчүүдийн 58 кг-д Азийн наадмын хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Түмэнбаяр аваргын төлөө тулалдаж Ираны тамирчинд 9:6-гаар дийлдэн, мөнгөн медаль авлаа.

Филиппин, Казахстан, Катарын тамирчдыг ялж, шигшээд шалгарсан түүний хувьд Азийн аваргаас медаль хүртсэн анхны таеквондогийн тамирчин боллоо. Олимпийн эрх хүртсэн П.Тэмүүжиний амжилтыг буухиалж М.Түмэнбаяр мөнгөн медаль хүртлээ.

 

Үзсэн: 866

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна