Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 13-05-2024
монгол

Шинэ мэдээ

ЭМСЯ эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Францтай хамтран ажиллана.


Zambaga 2016-04-20 07:04

ЭМСЯ эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Францтай хамтран ажиллана.

    ЭМСЯ, БНФУ-ын "Аксион Монголи" ТББ-тай улсын эмнэлгүүдийн хэвлийн дурангийн мэс засал, оношилгоо, эмчилгээг хөгжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт хэвлийн дурангийн мэс заслын тоног төхөөрөмж нийлүүлэх, хандивлах, манай улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнийг дурангийн мэс засал, оношилгоо, эмчилгээнд сургаж дадлагажуулах, дурангийн мэс заслын сургалтын материалыг монгол эмч нартай хамтран бэлтгэхээр болжээ.
Мөн Монгол Улсад энэ чиглэлээр хөгжлийн туслалцаа үзүүлэх асуудлаар Франц улсын бусад байгууллага, сантай хамтран ажиллах, дурангийн мэс заслын өнөөгийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, өргөжүүлж ажиллахаар санамж бичигтээ тусгажээ.

Үзсэн: 879

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна