Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 14-05-2024
монгол

Шинэ мэдээ

Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөл, Төрийн Думын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.


Zambaga 2016-04-21 10:04

Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөл, Төрийн Думын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

   Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь   Монгол, Оросын парламентын бүлгийн дарга Р.Гончигдорж, Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн гишүүн Д.Сарангэрэл нар  Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт /ACEM/-ын хүрээнд болж буй Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож байгаа ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөл, Төрийн Думын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж хоёр орны харилцаа түүний дотор парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд парламентын бүлгүүд чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглээд парламент хоорондын хамтын ажиллагаа нь бүс нутгийн харилцааны том тулгуур болж байгааг онцоллоо. Тэрээр цааш нь, хил орчмын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн ач холбогдлыг өндөр үнэлээд  Монголоор дамжуулан  Ази, Европын орнуудын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг  хөгжүүлэх боломж байгаа талаар ярив. Үүнд Улаанбаатар хотно болж буй Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт чухал ач холбогдолтойг тэрээр  цохон хэллээ.

ОХУ-ын парламентын төлөөлөгчид  Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцохыг урьсан явдалд талархаж байна гэлээ.  Хоёр орны харилцааг бүхий л талаар түүний дотор эдийн засаг, худалдаа, санхүүгийн асуудлаар харилцаагаа улам хөгжүүлж, бэхжүүлэхийн төлөө байна. Үүний төлөө ОХУ-ын парламентын дээд, доод танхим эрмэлзэх болно. Мөн Монгол Улс, ОХУ-ын парламент хоорондын харилцаа, бүлгүүдийн хамтын ажиллагааг  цаашид улам хөгжүүлэх сонирхолтой байгаагаа тэд илэрхийллээ.

Үзсэн: 876

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна