Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 13-05-2024
монгол

Шинэ мэдээ

Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын үр дүнд "Улаанбаатарын тунхаглал"-ыг баталлаа.


Zambaga 2016-04-24 04:04

Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын үр дүнд "Улаанбаатарын тунхаглал"-ыг баталлаа.

            “АСЕМ дахь Ази, Европын парламентын түншлэлийн үүрэг оролцоо” сэдвийн дор зохион байгуулагдсан Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт өнгөрсөн баасан гарагт  Улаанбаатар хотноо өндөрлөлөө. Энэ удаагийн уулзалтад Ази, Европын 32 орны болон Европын парламентын 170 төлөөлөгч оролцсон юм. Уулзалтын хүрээнд “Үр дүнтэй олон талт харилцаа, хамтын ажиллагаа”, “Ирээдүйн төлөөх түншлэл” сэдэвт салбар хуралдаанууд болж, парламентын төлөөлөгчид илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэн, санал бодлоо солилцсон юм. Уулзалтад оролцогчид эрх тэгш байх, бие биеэ харилцан хүндэтгэх, хүний эрх, үндсэн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, хамгаалах зэрэг нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмын үндсэн дээр хоёр бүс хоорондын түншлэлийг бэхжүүлэх талаар АСЕМ-д дорвитой дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн хүч чармайлтаа цаашид ч үргэлжлүүлэх чин хүсэлтэй байгаагаа дахин нотолсон байна.

          Ази, Европын орнуудад шударга, эрх тэгш, ардчилсан болон нээлттэй нийгмийг бэхжүүлэхэд хүний эрх, эрх чөлөөг сахин дээдлэх нь нэн чухал хүчин зүйл гэдгийг тэмдэглээд нэгдмэл ойлголттой болох үүднээс яриа хэлэлцээ хийх, хамтран ажиллах, түншлэхийн зэрэгцээ хуульт ёсыг чанд сахиж, авлигатай тэмцэх шаардлагатайг тэмдэглэв.Эдгээр болон уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, эрчим хүчний аюулгүй байдлын асуудлаарх олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаа, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, байгалийн гамшгийн менежментийн чиглэлээр АСЕМ-ын гишүүн орнуудын хамтын ажиллагаа, хоёр бүсийн хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа, ард иргэдийн хэлхээ холбоог бэхжүүлэх, оюуны өмчийн эрхийн асуудлуудыг тусгасан нийт 44 зүйл бүхий Тунхаглалыг Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтаар баталлаа. Үүгээр АЕПТ-ийн 9-р уулзалт өндөрлөлөө.

            Энэхүү уулзалтын үр дүнгийн талаар Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл хийхдээ,Монгол Улсын Их Хурал Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг эх орондоо анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү уулзалт амжилттай боллоо. Уулзалтын үр дүнгээр хоёр тивийн хууль тогтоогчид Тунхаглал баталлааПарламентын төлөөлөгчид уулзалтын үеэрх нэгдсэн болон салбар хуралдаанууд, хороодын хурлын ажиллагаанд идэвх, санаачлагатай оролцсон гэдгийг дурдаад дээрх уулзалтууд найрсаг, хамтын ажиллагааны уур амьсгалд болсныг тэмдэглэв.

          Мөн тэрээр, Энэхүү уулзалтын явцад улс орнуудын илэрхийлсэн байр суурь, дэвшүүлсэн санал санаачилгууд Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын Тунхаглалд нийтийн зөвшилцлөөр тусгалаа олсон. Уг баталсан Тунхаглалыг ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах АСЕМ-ын дээд түвшний уулзалтад танилцуулна. Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг угтан зохиогдох арга хэмжээнүүдийн салхийг хагалж байгаагаараа онцлог бөгөөд бид гараа сайн бол бариа сайн гэж ярьдгаар дараа дараагийн саруудад болох арга хэмжээнүүд Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын нэгэн адил амжилттай болно гэдэгт итгэлтэй байна гэлээ. Уулзалтын үеэр МУ-ын ерөнхийлөгчийн дэвшүүлсэн гурван саналыг уулзалтад оролцогчид дэмжсэн байна.

Үзсэн: 872

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна