Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-05-2024
монгол

Шинэ мэдээ

Дэлхийн шилдэг 24 тамирчны "Extreme Memory Tournament" ой тогтоолтын халз тэмцээнд Монголын тамирчид оролцоно.


Zambaga 2016-04-28 08:04

Дэлхийн шилдэг 24 тамирчны "Extreme Memory Tournament" ой тогтоолтын халз тэмцээнд Монголын тамирчид оролцоно.

         АНУ-ын Сан Диего хотноо 75 мянган долларын шагналын сантай дэлхийн шилдэг 24 тамирчны дунд "Extreme Memory Tournament" ой тогтоолтын халз тэмцээн ирэх зургаадугаар сард болно.
     Тус тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн 7 тамирчин сар гаруйн хугацаанд үргэлжилсэн урьдчилсан шатны тэмцээнээс шалгарч оролцох эрхээ авсан билээ. Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх болон өнгөрсөн жилийн тус тэмцээний нэг төрөлд дэлхийн дээд амжилт тогтоосон ОУ-ын Мастер Т.Энхжин нар ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид учир энэ удаагийн тэмцээнд хүндэтгэх шалтгаанаар оролцох боломжгүй болжээ.Манай багийн бүрэлдэхүүнд ОУ-ын Их Мастер Ө.Сэнгэсамдан, Э.Пүрэвжав, Их Мастер Б.Шижир-Эрдэнэ, ОУ-ын Мастер З.Цэцэгзул, ОУ-ын Мастер А.Анударь нар багтжээ.Дашрамд дурдахад, тэмцээнд манай таван тамирчнаас гадна Монгол гаралтай Шведийн тамирчин ОУ-ын Их Мастер А.Янжаа оролцох юм байна.

Үзсэн: 883

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна