Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 16-05-2024
монгол

Шинэ мэдээ

"Генералын өдөр"-ийг тэмдэглэлээ.


Zambaga 2016-04-28 08:04

"Генералын өдөр"-ийг тэмдэглэлээ.

        Жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг Монгол цэргийн дээд цолтон "Генералын өдөр" болгон тэмдэглэдэг уламжлал тогтоод байна. 12 дахь жилийн хүндэтгэлийн ёслол өчигдөр Чингисийн талбайд боллоо.
             Энэ жил Монгол Улсад генерал цол олгосны 72 жилийн ой тохиож байна. 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр  генерал цол олгох шийдвэр гарч,  анхны 11 хүн генерал цол хүртжээ. Тэдний есөд нь хошууч генерал, хоёрт нь дэслэгч генерал цол олгожээ. Түүнээс хойш манай улс өнөөдрийг хүртэл 170 генералтай болсон байна. Өдгөө амьд сэрүүн 87 генерал байгаагийн 10 гаруй нь ажил үүргээ гүйцэтгэж байна. Тэдний хамгийн ахмад нь 96 настай  бол хамгийн залуу нь 43 настай.

Үзсэн: 1109

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна