Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 16-05-2024
монгол

Шинэ мэдээ

"Төв Азийн байгаль орчин, хөдөө аж ахуйн тулгамдсан асуудал” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо.


Zambaga 2016-05-05 05:05

"Төв Азийн байгаль орчин, хөдөө аж ахуйн тулгамдсан асуудал” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо.

      "Төв Азийн байгаль орчин, хөдөө аж ахуйн тулгамдсан асуудал” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг ХААИС-ийн Дархан салбарт хоёр дахь жилдээ хийлээ. Хуралд Дархан-Уул аймгийн Засаг дарга болон ОХУ, БНХАУ, БНСУ, Монгол Улсын эрдэмтэн судлаачид, профессор багш нар оролцлоо.
    Эрдэм шинжилгээний бага хурал нь ОХУ-ын Улан-Удэ хотын ХАА-н Академи болон бусад эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдтэй байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчинд ээлтэй газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлж хүн ардын хүнсний аюулгүй байдлыг хангах, газар ашиглалтыг зөв зохион байгуулахад тулгамдаж буй өнөөгийн асуудлыг шийдвэрлэх, гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан байна.  Сүүлийн жилүүдэд хүний буруу үйлдлээс болж хөрс бохирдох, усны нөөц багасах, уур амьсгал эрс өөрчлөгдөх зэрэг олон сөрөг үзэгдэл бий болж байгаа тухай зөвлөгөөнд оролцогчид ярьж байлаа. Аймгийн Засаг даргын А.Энхболд”-“Төв Азийн байгаль орчин, хөдөө аж ахуйн тулгамдсан асуудал нь энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурлын үр дүнд тул­гуурлаж дэлхийн аль ч улсад давтагдашгүй онцгой шинжтэй Монгол орны байгалийн болон биологийн нөөцийг шинжлэх ухааны үндэслэлтэй, оновчтой ашиглах, нөхөн сэргээх зэрэгт тодорхой асуудлыг боловсруулж гаргана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Үзсэн: 871

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна