Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 08-05-2024
монгол

Шинэ мэдээ

Сонгуулийн хуулинд нэмэлт өөрчлөлт орууллаа.


Zambaga 2016-05-08 05:05

Сонгуулийн хуулинд нэмэлт өөрчлөлт орууллаа.

       Өнгөрсөн долоо хоногийн хамгийн гол үйл явдал УИХ-ын нэгдсэн чуулганаар Сонгуулийн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж, сонгууль явуулах системээ эцсийн байдлаар тогтоон баталсан явдал байлаа. УИХ Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбоотойгоор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг пүрэв гарагийн 22.00 цагийн орчимд хуралдуулж, Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн 72.4 хувийн саналаар дэмжин баталлаа. Ингэснээр УИХ-ын сонгууль нэг мандаттай 76 тойргоор зохион байгуулагдах боллоо. Мөн УИХ-ын 2016 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн тогтоолыг 75.9 хувийн саналаар хүчингүй болголоо. Учир нь  намуудын нэр дэвшүүлэх ажиллагаа Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбоотойгоор хугацаандаа явуулах боломжгүй болсон тул уг хугацаанд өөрчлөлт орлоо. Ингэснээр намууд тавдугаар сарын 20-23-ний хооронд УИХ-д өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулах болж байна. Цэцийн дүгнэлтээр орон нутгийн сонгууль хөндөгдөөгүй тул нэр дэвшүүлэх хугацаанд өөрчлөлт орохгүй аж. Сонгуулийн Ерөнхий хорооноос ойрын өдрүүдэд 76 тойргийг тогтоох ёстой. Үүнийгээ Улсын их хуралд оруулж тогтоол болгон батлах юм. Хамгийн сүүлд 2004 онд 76 тойргоор сонгууль болсон. Уг тойргийг хэвээр нь хадгалах уу? Эсвэл хүн амын тооноос хамаарч, нийслэлд илүү тойрог оногдуулах уу гэсэн асуулт урган гарч байна.Харин  Сонгуулийн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор эмэгтэй гишүүдийн квотыг бууруулна гэсэн яриа ихээхэн гараад байсан бөгөөд энэ талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн асуултад УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хариулахдаа  Хувь тогтоох нь буруу, намууд нэр дэвшүүлэхдээ эрэгтэй 30 хувь, эмэгтэй 70 хувь гэж нэр дэвшүүлэх боломжтой гэж үзээд энэ асуудлыг нээлттэй үлдээсэн гэсэн хариулт өгсөн байна.

Үзсэн: 842

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна