Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

Хархорум хотын “Цогт их асар” сүмийн археологийн үлдэцийг хамгаалах, ил үзмэр болгох төслийн арга хэмжээ боллоо


Zambaga 2016-05-10 10:05

Хархорум хотын “Цогт их асар” сүмийн археологийн үлдэцийг хамгаалах, ил үзмэр болгох төслийн арга хэмжээ боллоо

Өвөрхангай аймгийн Хархорин суманд тавдугаар сарын наймны өдөр эртний “Их Монгол” улсын нийслэл Хархорум хотын “Цогт их асар” сүмийн археологийн үлдэцийг хамгаалах, ил үзмэр болгох төслийн үр дүнг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ болж өндөрлөлөө. Энэ нь Монгол улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын ерөнхийлөгчдийн ивээл дор хоёр улсын Засгийн газар хоорондын соёлын болон археологийн малтлага судалгааны урт хугацааны тууштай хамтын ажиллагааны нэг томоохон үр дүн юм.

            ХБНГУ-ын Гадаад хэргийн яам, Герда Хенкель сан, Германы Археологийн хүрээлэн, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны санхүүжилтээр “Цогт их асар” сүмийн барилгын археологийн үлдцийг хамгаалахын зэрэгцээ археологийн судалгаан дээр үндэслэн тавцангийн хана ба түүн дээр гарч буух шатыг ЮНЕСКО-гийн стандартын дагуу дахин сэргээн босгожээ.Монгол-Герман хамтарсан Хархорум экспедицийн сүүлийн 20-иод жил Хархорум хот орчимд хийсэн малтлага судалгаа монголчуудын байгуулсан эзэнт гүрний нийслэл алдарт Хархорумын түүхийн талаарх эрдэмтэн судлаачдын дэвшүүлсэн олон асуудал, эх сурвалжийн мэдээллийг тодруулж, Их Монгол улсын нийслэлд байсан суурьшлын олон үе шатны дэс дарааллыг тодорхойлох боломж олгосноороо Төв Азийн нүүдэлчдийн хотжил суурьшлын түүх, археологийн судалгаанд үнэтэй байр суурь эзэлж байна

Үзсэн: 1029

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна