Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

"Мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд 79 мянган мод, бут тарьжээ


Zambaga 2016-05-17 08:05

"Мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд 79 мянган мод, бут тарьжээ

Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд нийслэлийн хэмжээнд “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг өнгөрөгч амралтын өрдүүдэд зохион байгууллаа. “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” нийслэлийн хэмжээнд 49825 бут сөөг, 29128 мод нийт 78953 мод, бут тарилаа. Энэхүү арга хэмжээнд 1680 аж ахуйн  нэгж байгууллагын нийт 18798 иргэн хамрагдав. Хашаандаа 6730 иргэн мод тарьж, аж ахуйн нэгж байгууллагууд орчин тойрон болон бичил цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэнд 12944 мод тарьжээ. Нийтдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн  зарлигаар 2010 оноос эхлэн  жил бүрийн тав, аравдугаар сард бүх нийтээрээ мод тарих болсон. Энэ хүрээнд буюу 2010-2015 оны хооронд 12 удаагийн бүх нийтийн мод тарих өдрийг зохион байгуулж, үүний үр дүнд нэг сая 143,1 мянган иргэн, 49,1 мянган ААН, байгууллага нийт 9,1 сая ширхэг мод тарьж ургуулжээ.

Үзсэн: 864

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна