Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 06-05-2024
монгол

Шинэ мэдээ

АСЕМ-ын уулзалтад одоогийн байдлаар 15 орны ерөнхийлөгч оролцох урьдчилсан товтой байна


Zambaga 2016-05-17 08:05

АСЕМ-ын уулзалтад одоогийн байдлаар 15 орны ерөнхийлөгч оролцох урьдчилсан товтой байна

Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах үндэсний зөвлөлийн 27 дугаар  хуралдаан болж, цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ. Тус зөвлөлийн дарга, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АСЕМ зохион байгуулах газруудын бэлтгэл ажилтай өнгөрөгч бямба гаригт танилцсан юм. Энэ үеэр өгсөн үүрэг даалгавруудаа зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Шангри-Ла дахь Хэвлэлийн төвийн тохижилтын ажлыг зургадугаар сарын 10-ны дотор эхлүүлж, интернет сүлжээ, кабелийн холболт хийх, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын гадна байрлах самбарыг шинэчлэх, “Чингисийн хүрээ” цогцолборын засваруудыг хугацаанд нь дуусгах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албаны хүмүүст өглөө. Мөн  долдугаар сарын 14-17-нд хуваарьт нислэгээр ирэх болон явах зорчигчдыг “Буянт ухаа” спорт цогцолбороос “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүргэх, нисэх буудлаас тосох автозамын маршрутыг баталж, агаарын хөлгийн нөөц бүрдүүлэх тухай хэлэлцлээ. АСЕМ-ын уулзалтад одоогийн байдлаар 15 орны Ерөнхийлөгч, 21 орны Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байгаа юм. Тэдэнд зориулсан бэсрэг наадмыг тус цогцолборт хийх юм.

Үзсэн: 877

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна