Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 06-05-2024
монгол

Шинэ мэдээ

Оны эхний дөрвөн сарын байдлаар нүүрсний экспорт 30 хувиар өсчээ


Zambaga 2016-05-22 09:05

Оны эхний дөрвөн сарын байдлаар нүүрсний экспорт 30 хувиар өсчээ

       2016 оны эхний дөрвөн сарын байдлаар нүүрсний экспорт 30 хувиар өсч, 5.56 сая тонн болсон гэж Ашигт Малтмалын газраас мэдээллээ. Эрчим хүчний нүүрсний экспорт нэмэгдсэн нь экспортын нийт дүн өсөлттэй гарахад голлон нөлөөлжээ. Ашигт Малтмалын газрын мэдээллээс харахад коксжих нүүрс 3.64 сая тонн болж, 2015 оны мөн үеэс 4.6 хувиар буурсан байна. Гэхдээ өндөр үнэтэй баяжуулсан коксжих нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэж, 530 мянган тонн болжээ. Харин түүхий коксжих нүүрсний экспортод өөрчлөлт орсонгүй. Баяжуулсан нүүрсний экспорт нэмэгдэхэд “Энержи Ресурс” компанийн нийлүүлэлт нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Хэдий тийм боловч “Энержи Ресурс” компанийн борлуулалт 2014 болон түүнээс өмнөх үетэй харьцуулахад хэд дахин бага хэвээр байна. Эрчим хүчний нүүрсний экспортыг аваад үзвэл 1.9 сая тонноор хэмжигдэж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс дөрөв дахин өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа ажээ. Өндөр үнэтэй баяжуулсан нүүрсний экспорт буурсан болон хямд эрчим хүчний нүүрсний экспорт нэмэгдсэнтэй холбоотойгоор экспортын үнийн дүн буурч байгаа юм. БНХАУ-ын Статистикийн товчооны мэдээлснээр Монголоос нийлүүлсэн нүүрсний импортын дундаж үнэ 32 ам.доллар буюу 2011 оноос хойших хамгийн бага үнэд тооцогдож байгаа юм.

Үзсэн: 855

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна