Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 06-05-2024
монгол

Шинэ мэдээ

БНСУ-д хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөлөө


Zambaga 2016-05-22 09:05

БНСУ-д хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөлөө

    БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны тавдугаар сарын 18-20-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар албан ёсны хэлэлцээ хийв.
Хоёр тал, ардчилал болон зах зээлийн эдийн засгийг зэрэгцүүлэн амжилттай хөгжүүлж чадсан, IT болон ногоон технологийн хөгжлөөрөө дэлхийн тэргүүлэгч улс болох БНСУ-тай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг онцлов.Мөн өнгөрсөн онд Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хороо байгуулагдаж, энэ онд хоёрдугаар хуралдаанаа амжилттай зохион байгуулсан нь,  энэхүү бүтэц цаашид эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцох чухал механизм болж хөгжинө гэдэгт итгэлтэй байгааг санал нэгтэй  онцлов.  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын хөгжлийн албан ёсны тусламж, хөнгөлөлттэй зээл Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэж, цаашид дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч зэрэг тэргүүлэх салбар чиглэлд тодорхой төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв. Мөн Улаанбаатар-Пүсаны чиглэлд 2016 оны 6 дугаар сараас байнгын нислэг үйлдэж эхлэх болсоныг дурдав.Уулзалтын төгсгөлд Монгол Улс анх удаа олон улсын дээд хэмжээний арга хэмжээ болох АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг энэ онд өөрийн оронд зохион байгуулах бэлтгэлийг ханган ажиллаж буйг дурдаж, Хатагтай Ерөнхийлөгч АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож, арга хэмжээний ач холбогдлыг нэмэгдүүлэх болсонд баяртай байгаагаа илэрхийллээ.

Үзсэн: 827

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна