Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-05-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч Харри Бинклей Харрисыг хүлээн авч уулзлаа


Zambaga 2016-05-23 06:05

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч Харри Бинклей Харрисыг хүлээн авч уулзлаа

 Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагын нээлтийн ажиллагааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч Харри Бинклей Харрисыг хүлээн авч уулзлаа. АНУ-ын цэргийн командлагч Харри Бинклей Харрис “Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагыг амжилттай зохион байгуулж буйд баяр хүргээд тус арга хэмжээний цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж байгааг онцлов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж буй “Хааны эрэлд” сургалт , дадлагад идэвхитэй оролцож байгаа орон орны цэргийн албан хаагчид, тэр дундаа Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлалд талархаж буйгаа илэрхийллээ.

Үзсэн: 815

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна