Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Expo Mongolia 2016” үзэсгэлэн худалдаа Улаанбаатар хотноо боллоо


Zambaga 2016-05-24 08:05

“Expo Mongolia 2016” үзэсгэлэн худалдаа Улаанбаатар хотноо боллоо

   Уул уурхай болон олон талт салбарын худалдааны “Expo Mongolia 2016” үзэсгэлэн худалдаа Улаанбаатар хотноо боллоо. Энэхүү олон улсын үзэсгэлэн худалдаа нь Буянт-Ухаа спортын ордонд энэ сарын 23-наас 25-ны өдрүүдэд үргэлжилсэн юм. Үзэсгэлэнд Америк, Чех зэрэг олон орны оролцогчдоос гадна Герман улсын 10 гаруй компани оролцож, өөрийн бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа бизнес хүрээнийхэнд танилцуулж байв.Уг үзэсгэлэн худалдааг нээж Монгол улсын сайд М.Энхсайхан үг хэлсэн юм. Тэрээр “Энэхүү үзэсгэлэн худалдаа монголын эдийн засгийн өсөлтийг бий болгох, хамтын ажиллагааг өргөжүүлэх суурь нь болж байна. Монгол улсын Засгийн газар энэ арга хэмжээг дэмжиж ирсэн. Цаашдаа илүү үр дүнтэй болгох тал дээр хамтарч ажиллах нь зүйтэй” гэв. Энэхүү бага хурал, яармаг худалдаа дөрөв дэх жилдээ болж байгаа бөгөөд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид танилцаж, ирээдүйд хамтарч ажиллах боломжийг бий болгож байгааг зохион байгуулагчид онцолж байна.

Үзсэн: 854

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна