Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 08-05-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол, Австрийн Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын VI хуралдаан боллоо


Zambaga 2016-05-26 06:05

Монгол, Австрийн Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын VI хуралдаан боллоо

     Энэ оны 5 дугаар сарын 23-ны өдөр Австрийн нийслэл Вена хотноо Монгол улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын VI хуралдаан болж өнгөрөв.Тус хуралдааныг монголын талаас Уул уурхайн сайд Р.Жигжид, Австрийн талаас Шинжлэх ухаан, судалгаа, эдийн засгийн дэд сайд М.Гиерлингэр нар хамтран даргалав.Хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тухайлбал эрдэс баялаг, эрчим хүч, санхүү, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт тодорхой алхам үргэлжлүүлэн хийх талаар санал солилцож, зарим үр дүнд хүрэв.Ашигт малтмалын иж бүрэн түншлэлийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг үзэглэж, Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хоёр дахь шатыг эхлүүлэх зарчмын тохиролцоонд хүрэв. Хуралдааны хүрээнд Уул уурхай, ашигт малтмалын салбарын шинжээчдийн уулзалт, хоёр талын бизнесийн төлөөлөгчдийн уулзалтыг тус тус зохион байгууллаа.

Үзсэн: 839

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна