Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг улс төрийн намууд бага хурлуудаараа батламжиллаа


Zambaga 2016-05-29 09:05

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг улс төрийн намууд бага хурлуудаараа батламжиллаа

 Өнгөрсөн долоо хоног улс төрийн үйл явдлаар дүүрэн,сонгогч олны анхаарлыг их татаж байлаа гэж хэлж болно. Учир нь дөрвөн жилд нэг удаа болдог УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг улс төрийн намууд бага хурлуудаараа батламжиллаа. Нэг дэвшигчдийг баталсан тогтоолын төслийг баасан гарагийн 24 цагаас өмнө батлах хуулийн хугацаатай. Тэгвэл намууд  дээрх хугацаанд бараг тулган 23 цаг өнгөрөөж тогтоолоо баталлаа. Улс төрийн хоёр том нам болох МАН,АН мөн МАН-аас салсан МАХН 76 тойрогт бүгдэд нь нэр дэвшүүлсэн бол жижиг намууд хэмээн нэрийдээд байгаа \УИХ-д суудалгүй намууд өөр өөрсдийн боломжоороо нэр дэвшүүллээ.Энэ жилийн нэр дэвшүүлэх ажиллагаа хэд хэдэн онцлогтой байсныг хэвлэл мэдээллийнхэн онцолж байна. Урьд өмнөх сонгуулийг бодвол олон бие даагчид  нэрээ дэвшүүллээ. Мөн дуучин, бөх, зохиолч ,яруу найрагч, урлаг соёлынхон харьцангуй их нэр дэвшсэнийг хэлэх хэрэгтэй. Бас нэг зүйл бол эмэгтэй нэр дэвшигчдийн хувьд нь өмнө 30 хувийн квоттой байсан бол энэ сонгуулийн нэр дэвшүүлэлтэд 20 хувь болж буурсанд сонгогч олон тийм ч таатай хандахгүй ухралт боллоо гэж үзэж байна.Гэхдээ л хоёр том нам хуулийн дагуу 16,16 эмэгтэй нэр дэвшигчдийг тодруулжээ. Аймгийн засаг дарга нар олон тоотой нэр дэвшлээ.Манай улс 21 аймагтай тэгвэл тэдний 10-аад засаг дарга нь нэр дэвшжээ. Харин нэг сайн зүйл нь нэр дэвшигчдийн дунд залуучууд нэлээдгүй хувь дарж байгааг дурдаж байна. Харин МАХН-ын хувьд байдал ээдрээтэй болоод байна.МАХН-ын дарга Энхбаярыг ялын хугацаа нь дуусаагүй гэсэн үндэслэээр сонгуульд орох боломжгүй гэж үзэж байгаа бололтой. Иймээс МАХН-ын ихэвчлэн удирдлагууд нь болох 10 гаруй хүн нойтон өлсгөлөн зарлаад байна. Одоогоор өлсгөлөн хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй. Сонгуулийн бүрдэлд шаардлагатай бичиг баримт гартал үргэлжилж мэдэхээр байна.

Үзсэн: 837

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна