Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

АСЕМ-ын үеэр Монгол Улсад ирэх 5000 гаруй зочныг 40 зочид буудалд хүлээн авна


Zambaga 2016-06-05 08:06

АСЕМ-ын үеэр Монгол Улсад ирэх 5000 гаруй зочныг 40 зочид буудалд хүлээн авна

МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд хурлын байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсэг сэтгүүлчдэд мэдээлэл хийв. АСЕМ-ын бэлтгэл ажлын хамгийн чухал  хэсэг бол  зочид хүлээн авах.  Монгол Улсад ирэх 5000 гаруй зочныг 40 зочид буудалд хүлээн авахаар бэлтгэлээ базааж байна. Тодруулбал хотын төвд байрлах Шангри-Ла зочид буудалд 24 орны 280 зочин, Туушин зочид буудалд 16 орны 180 зочин, Блю Скай зочид буудалд 7 орны 180 гаруй зочин байрлахаар захиалгаа өгчээ.Харин АСЕМ-ын хурлын дээд түвшний төлөөлөгчид болох төрийн тэргүүн нар болон ерөнхий сайд нарыг байршуулах “АСЕМ Вилла” цогцолбор хотхонд 40 гаруй орны төлөөлөгч байрлахаар захиалга өгөөд байгааг албаныхан хэллээ. Хурлын байрны хувьд Үндсэн хуралдааныг Шангри Ла зочид буудалд зохион байгуулах  бөгөөд хэвлэлийн бага хурал, улс бүрийн  албан оффист зориулан нийт 55 өрөө гарган тохижуулжээ. Мөн  Шангри Ла зочид буудлын гадна хоёр талын уулзалтад зориулж хэд, хэдэн гэр барих аж. Хэвлэлийнхэн Пума Империал, Улаанбаатар, Баянгол, Зүчи, Гранд Хилл, Цэцэг, Премиум зэрэг буудалд буух ажээ

Үзсэн: 897

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна