Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрригийн манай улсад айлчилаа


Zambaga 2016-06-05 08:06

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрригийн манай улсад айлчилаа

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрригийн манай улсад айлчилаа.

Айлчлал Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Кэрри нар өчигдөр албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний эхэнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн түншлэлийн түвшинд идэвхтэй хөгжиж, дээд, өндөр түвшний айлчлал тогтмолжиж буйг тэмдэглэн хоёр талын улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, бүс нутаг болон олон улсын хамтын ажиллагааны тухай санал солилцлоо.

               Сайд Л.Пүрэвсүрэн АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш болохыг тэмдэглэж, АНУ-ыг Монгол Улсын ардчилсан шинэчлэлт өөрчлөлтийг анхнаас нь дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. Улс төр, батлан хамгаалахын харилцаа идэвхтэй хөгжиж байгаа ч эдийн засгийн хамтын ажиллагаа чамлалттай байгааг дурдаж, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.Иргэд хоорондын харилцааг хөгжүүлэхэд Мянганы Сорилтын Корпорацийн нэг дэх компакт чухал нөлөө үзүүлсэн бөгөөд хоёр дахь компактыг Монгол Улсад хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь Монгол Улсын хөгжил, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэхэд чухал болохыг онцолж, иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх саналыг сайд Л.Пүрэвсүрэн Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэррид тавьсан юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри Монгол Улс нь өөрийн улсад энхийн замаар ардчиллыг тогтоож чадсан төдийгүй дэлхий олон оронд ардчиллын үлгэр жишээ болж буйг онцлов. Мянганы Сорилтын Корпорацийн хоёр дахь компактыг Монгол Улсад хэрэгжүүлэх болсондоо таатай байгаагаа  Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри илэрхийлэн, хэрэгжих төсөл нь Монгол Улсын эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн. Мөн хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх бодит алхмуудыг хийх шаардлага буйг тэмдэглэлээ.

           АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй албан ёсны хэлэлцээ хийв. Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс айлчлалаас хүлээж буй үр дүн, хэлэлцээний явцад  яригдсан асуудлын талаар тодрууллаа.

 

              Тэрбээр, “АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй хэлэлцээ хийлээ. Үдээс хойш хэлэлцээ үргэлжилнэ. Монгол-АНУ-ын хооронд улстөрийн ямар нэг үл ойлголцол байдаггүй. Тиймээс эдийн засгийн асуудлыг хөндөж ярих нь чухал юм. АНУ бол дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай. Гэтэл өнгөрсөн хугацаанд манай улсын эдийн засагт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ гэхэд 300-гаад сая ам.доллар байдаг. Энэ бол маш бага үзүүлэлт юм. Тийм учраас эдийн засгийн харилцааг өргөжүүлэх нь чухалд тооцогдож байна. УИХ-аас Ил тод байдлын хэлэлцээрийг соёрхон баталсан. Үүнийг яаралтай хүчин төгөлдөр болгох шаардлагатай. АНУ-ын талаас тавьж байгаа зарим нэг санал байдаг. Тухайлбал, танай хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байх ёстой гэсэн байр суурь илэрхийлдэг. Өнгөрсөн хугацаанд бид энэ тал дээр алдаа гаргасан. Алдаагаа олж харж байгаа. Иймд энэ тал дээр бид анхаарч ажиллана.

Үүний зэрэгцээ шинэ салбаруудыг нээж  олох асуудал яригдаж байна. Ирэх долоо хоногт АНУ-ын Худалдааны томоохон төлөөлөгчид ирнэ. Үүнд, сэргээгдэх эрчим хүчний компаниуд, мөн ХАА-н бизнес эрхлэгчид ирэх юм. АНУ бол мах, үр тариа гэх мэт хөдөө аж ахуйн салбарын томоохон тоглогч. Тиймээс энэхүү боломжийг бид ашиглах ёстой гэж үзэж байгаа.Түүнчлэн иргэд солилцооны асуудал их чухал юм. Манай иргэдэд тус улсын талаас 10 жилийн виз олгодог. Оюутнуудад бол ямар ч хязгааргүй виз олгодог. Бизнесмэнүүд ч гэсэн виз олгож байгаа. Гэхдээ Элчин сайдын яамнаас иргэдэд виз олголгүй буцаах тохиолдол гарсаар байна. Иймээс тус асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг дээр ярьж байна. Дээрээс нь жирийн америк иргэдэд монголоо сурталчлах, таниулах хүрээнд соёлын харилцаагаа өргөжүүлэхээр ярьж тохиролцож байна.Ирэх онд Монгол,АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойгоо тэмдэглэнэ. 30 жилийн ойгоор монгол орноо таниулахад чиглэсэн ажлууд хийхээр харилцан ярилцаж байна” гэв.

Үзсэн: 865

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна